Тяньжинь хотоос зүүн тийш 40 км зайтай эдийн засаг технологийн хөгжлийн бүсэд 20 хавтгай дөрвөлжин км талбай бүхий хиймэл оюуны үйлдвэрлэлийн бүс бүтээн байгуулж, хиймэл оюуны шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн давуу нөхцөл бүрдүүлэн, Тяньжиньд “ухаалаг үйлдвэрлэл”-ийн өргөн боломж нээнэ гэж тус хотын албан талаас саяхан мэдэгдлээ.
Тяньжинь бол Хятадын умарт нутгийн аж үйлдвэрлэлийн гол суурин газар бөгөөд аж үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн судалгааны зузаан суурьтай. Шинэ ээлжийн хөгжлийн үйл явцад, шинэ хөдөлгөх хүч бий болгон, уламжлалт аж үйлдвэрлэлийн баазын хөгжлийн эрч хүчийг хадгалахын тулд тус хот “хиймэл оюуны шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрлэлийн стратегийн төлөвлөлт хийж, Тяньжинийг ухаалаг гарам болгон бүтээн байгуулах” тухай дэвшүүлжээ.
Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хоёр жилийн өмнөөс Тяньжинь хот “хиймэл оюуны үйлдвэрлэлийн гол чухал шинжлэх ухаан технологийн тусгай төсөл” хэрэгжүүлж эхэлжээ. Уг төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлсэн 2 жилд гол чухал 68 төсөл, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх компани нэгжийг хөгжүүлэх 20 төслийг дэмжиж, аж үйлдвэр технологийн инновацийн хоёр шинэ индэр нээсэн байна.
2017 оны эхний 5 сард Тяньжиний өндөр технологийн тоног төхөөрөмж, мэдээллийн шинэ технологи, сансар судлал, автомашин болон шинэ эрчим хүчээр ажиллагч автомашин зэрэг 10 том аж үйлдвэрлэл 14.3% нэмэгдэж, хотын аж үйлдвэрлэлд эзлэх хэмжээ 80.3% хувьд хүрчээ.
Өдгөө Тяньжиний нээн хөгжүүлэх бүсэд өндөр зэрэглэлийн хиймэл оюуны үйлдвэрлэлийн компани нэгж 60 гаруй байгаагийн дотор Dеерfаr усны робот, тэнгисийн шинжлэх ухаан технологийн Оѕтаr компани зэрэг тэргүүний технологитой бие даасан инновацийн өндөр технологийн компаниуд байхаас гадна Кавасаки робот, Фанук робот, Меридиен автомат зэрэг компаниуд буюу их бүрэн тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэдэг компаниуд багтаж байгаа юм.
Уртнасан.
