
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшаний Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Хятадын Олон Улсын Радиогийн Ерөнхий редакторын орлогч Рэнь Чянь, Монгол Улсын Улаанбаатар хотын Үй Цай бүрэн дунд сургуулийн захирал Д.Баяраа нар 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод "Монгол хэлээр орчуулсан "Сайн байна уу, Хятад орон" мультимедиа номыг танилцуулан сурталчлах Хятадын Олон Улсын Радио, Монгол Улсын Үй Цай бүрэн дунд сургуулийн хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурлаа.
МАН-ын дарга, Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирж айлчилж байгаа юм.
