solongonews
Галт тэргэнд өнгөрүүлдэг цагийг номтой нөхөрлөн өнгөрүүлж байна
2018-05-30 15:55
Шаньши мужийн иргэдийг номтой нөхөрлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах комисс болон Хятадын төмөр замын Ши-Ань төмөр замын ХХК, Шаньшигийн радио, телевиз хорооноос Баожи-Гуан-Юань чиглэлийн 6063 дугаартай галт тэргэнд ”Номтой нөхөрлөж сургуульдаа очно” сэдэвт үйл ажиллагааг 05-р сарын 27-ноос эхлэн зохион байгуулж байна.

Тус галт тэрэг нь 38 буудалд зогсдог ба сургуулиуд гол төлөв төв газартаа төвлөрдөг тул уулархаг бүсэд амьдарч буй сурагчид долоо хоног бүр энэхүү галт тэргээр зорчиж сургуульдаа очдог. Иймд Хятадын төмөр замын Ши-Ань төмөр замын ХХК өнгөрсөн жилийн сүүлээр тус галт тэргэнд сурагчдад зориулсан тусгай вагон гаргаж хичээлээ хийхэд нь тус болох үүднээс өргөн ширээ, номын тавиур зэргийг хийж тохижуулсан байна.

Галт тэргэнд нийт 300 гаруй шинэ номыг байрлуулжээ. Ийнхүү уулархаг газрын хүүхдүүд Олон улсын хүүхдийн баярын бэлгээ урьдчилан авчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл