
БНХАУ-ын Аялал жуулчлалын газраас мэдээлснээр, дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн анхдугаар хурал 5 дугаар сарын 18 – 21 өдрүүдэд Бээжин хотод хуралдахаар товлоод байна. Тус хуралд 143 улс орны Аялал жуулчлалын яамны сайд, хэсэг улс орнууд болон НҮБ-ын холбогдох албаныхан оролцохын зэрэгцээ аялал жуулчлалын салбарын судлаачид урилгаар оролцоно. БНХАУ нь анх удаагаа дэлхий нийтийн хэмжээний аялал жуулчлалын хуралдааныг зохион байгуулахаар болсон явдал болно.
Тус их хурлыг БНХАУ-ын Засгийн газар болон НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагаас санаачлан, БНХАУ-ын Аялал жуулчлалын газар болон Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулах бол “Аялал жуулчлалын найрамдал болон хөгжлийг ахиулъя” гол сэдэвтэй аж. Хурлын үеэр дээд хэмжээний уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан, мөн 7 дахь удаагийн Т20 аялал жуулчлалын сайд нарын уулзалт болон Т20 аялал жуулчлалын салбарын дээд зиндааны хуралдаан болно.
Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн сэргэж буй, мөн аялал жуулчлалын салбар хөгжиж байна. Дэлхий нийтийн аялал жуулчлалын салбар 6 жил дараалан өсөн нэмэгдэж, аялал жуулчлалын салбар нь дэлхийн ДНБ-ий 10 хувийг эзэлж, ажлын байр бий болгох талаар 9.5 хувьд хүрсэн байна. Хятадын дотоодын болон хилийн чанадад жуулчлах жуулчдын тоо болон аялал жуулчалын хэрэглээ дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чухал хөдөлгөх хүч болж байна.
