Ар Хорчин хошууны Баянбулаг сумын Бургас багийн уугуул малчин М.Алс 1970 онд төржээ. Тэрээр өмнөх зууны 80 -аад оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд сонин сэтгүүлүүдээр 200 гаруй бүтээлээ нийтлүүлсэн байна. “Тэнгэрийн ботго”, “Гилгүүн уянга”, “Үлэмжийн чанар”, “Мянгат одон”, “Сүүний цацал”, “Баргажин гоо” зэрэг олон уралдаан тэмцээнд оролцож байсан түүхтэй. Мөн “Амьдрал бүсгүй хүнийх” шүлгийн түүврээ гаргаж байжээ.
М.Алс “Монголын нууц товчоо”-г таван жил хатган урлаж, гиннест тэмдэглүүлэн Хятад улсын Ардын содон бүтээлээр үнэлэгджээ.
Одоо “Чингисийн билиг сургаал”-ыг тэнгэр чулуун дээр хятад, монгол хоёр хэлээр сийлэн бүтээхээр төлөвлөөд байгаа аж.









