Хятадын ШУА-ийн Шинжлэх ухаан технологийн стратегийн зөвлөх хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран 2022 оны судалгааны тэргүүлэх чиглэл болон "2022 оны судалгааны тэргүүлэх индекс"-ийн тайланг энэ сарын 27-ны өдөр нийтэллээ. 11 гол салбар дахь 110 төрөл, шинээр гарч ирж буй 55 тэргүүлэх зүйлд Хятад улс 52 төрлөөрөө нэгдүгээрт, нийт тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсжээ.
"Судалгааны тэргүүлэх чиглэл-2022" тайланд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, ургамал судлал, амьтан судлал, экологи ба байгаль орчны шинжлэх ухаан, дэлхийн бөмбөрцөг судлал, эмнэлзүйн анагаах ухаан, биологийн шинжлэх ухаан зэрэг өндөр нэгтгэсэн 11 салбар дахь харьцангуй идэвхтэй буюу хурдацтай хөгжиж буй 110 салбар болон шинээр хөгжиж буй 55 төрлийг сонгож, холбогдох салбаруудын хөгжлийн чиг хандлага, судалгааны гол асуудлуудыг бодитойгоор тусгасан байна.
