Одоогоор манай улсын ажил олголт, эдийн засаг нийгмийн хөгжилд нийгмийн хөдөлмөр хүчний ажил олголтын мэргэжлийн сургалтыг чангатгах, дээд зэрэглэлийн мэргэжлийн ажилчин хүмүүжүүлэхийг шаардаж байна. Энэ нь аж үйлдвэрийн бүтцийг өөрчилж, зэрэглэл дэвшүүлэхтэй шууд холбогдоно. Иймээс коллежийн сургалтын чанарыг сайжруулах нь шийдэх хэрэгтэй мөн алсын бодлого болно.

Энэ жилийн Хятад улсын "Хоёр чуулган"-ы хугацаанд Тунляо хотоос ирсэн Бүх Хятадын ардын төлөөлөгч Ван Шяохун үндэстний цөөнх төвлөрөн суусан газар нутгийн коллежийн сургалтын чанарыг дээшлүүлэх ба дэмжих тухай санал дурдав.
Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хувьд нэг жилийн турш Ван Шяохун төлөөлөгч Тунляо хотынхоо коллежийн сургалтын бодит байдлыг үндэслэж, өөрийн тухайн ажилтайгаа уялдуулан үндэстний цөөнх төвлөрөн суусан газар нутгийн коллежийн сургалтын талд судалгаа хийж, хэдэн талын асуудал оршиж байгааг олж мэджээ. Үүнд: Коллежийн сургалт татах хүчээр дутмаг, сурагчийн тоо хүрэлцэхгүй, сургуулийн цар хүрээг өргөтгөхийг тулгам шаардаж байгаа, ялангуяа зарим дунд зэрэглэлийн коллежийн суурь чадвар буурай, сургуулийн түвшнийг чангатгах хэрэгтэй, багшийн бүтэц зохисгүй, сургууль ба аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд бодит төрийн бодлогын дэмжлэг дутмаг байгаа зэрэг асуудлууд байнга оршиж байгаа нь одоо заавал шийдэх хэрэгтэй асуудал болно.
Эдгээр байдалд чиглүүлж Ван Шяохун төлөөлөгч үндэстний цөөнхийн төвлөрөн суусан газар нутгийн коллежийн сургалтын хөгжлийг дэмжих тухай доорх мэт санал дурдав. Коллежийн сургалтыг хөгжүүлэхэд юуны өмнө хөрөнгө оруулалтаа чангаруулах хэрэгтэй бөгөөд ажил төрөлд зохицуулан сургуульд дэвшүүлэх гүүр холбоосыг түргэн шуурхай байгуулж, сургууль хийгээд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг чангатгаж, үйлдвэрлэл сургалтыг уялдуулж, тусгай мэргэжлийн багшийг татан оруулах замыг өргөтгөн, үндэстний газар нутгийн дээд зэрэглэлийн коллежийн өөрийн өвөрмөц онцлог, олон талд хөгжих түвшнийг идэвхтэйгээр дэмжих хэрэгтэй гэжээ.
