
Ши Жиньпин: Португали бол Хятадын сайн найз, мөн сайн түншил. 1999 онд хоёр орон найрсаг зөвшилцлөөр дамжиж Макаогийн асуудлыг зохицуулж, улс хоорондын түүхээс үлдэж ирсэн асуудлыг зохицуулахын үлгэр жишээ болж, мөн шинэ зуунд Хятад-Португалийн харилцааны хөгжилд харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж өгсөн юм. Сүүлийн жилүүдэд, Хятад Португалийн тасралтгүй найрсаг хамтын ажиллагаагаар дамжин шинэ амжилтад хүрсэн байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага, улс орны засаглал, иргэдийн амьжиргаа зэрэг чухал асуудлын талаар бие биеэсээ харилцан суралцаж туршлага солилцохыг Хятадын тал дэмжинэ. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд хамтран ажиллах чадавхыг ахиулж, тогтмол хууль эрх зүйн болон бодлогын орчинг тасралтгүй сайжруулж, хоёр талаараа хөрөнгө оруулагч компаниуд болон ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг баталгаажуулна. Хоёр талаараа УИХ-ын хоорондын холбоо зэрэг олон талд харилцаа холбооны зохицуулалтаа бэхжүүлж, нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэжээ.
Ши Жиньпин: Хятадын хөгжлийн зам бол маш урт, 1.4 тэрбум иргэдийн хамтаар сонгосон зам. Энэ жил бол Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жил тохиож байгаа юм. Хятад улс шинэчлэлийг үргэлжлэн гүнзгийрүүлж, хөгжлийн эрч хүчээ бадруулж, нэн дээд түвшний гадаадад нээлттэй бодлогыг хэрэгжүүлэн, бүрэн нээлттэй байдлын шинэ загварыг бий болгоно. Энэ нь Хятадын гадаадад нээлттэй шинэ загварыг бий болгох, Хятад Португалийн хамтын ажиллагаанд шинэ боломжийг бүрэлдүүлж өгчээ гэжээ.
Родригес: Ши Жиньпин дарга таныг Португалид айлчилж байгаад баяртай байна. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь Хятад Португалийн харилцаа өндөр түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Хятад улс бол Португалийн худалдааны гол түнш. Хятад улсын хөгжил маш гайхалтай, хоёр орны хоорондын найрсаг харилцан итгэлцлийг хамтын ажиллагааны үр дүнд хүргэн, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт хоёр тал хамтын ажиллагаагаа өргөтгөхийг найдаж байна. “Нэг бүс нэг зам” санаачилгыг Португали дэмжиж байна, мөн Нэг бүс нэг замыг Европын гүүр холбоос болж чадна гэдэгт найдаж байна. Португалийн Улсын их хурлаас Хятад Португалийн найрсаг харилцаанд хүч гарган, ирэх жилийн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Португали Хятад хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлнэ гэжээ.
