Энэ жил олон хүмүүсийн хурдны замаар зорчих мөрөөдлийг биелүүлээд байна. 2019 оны сүүлчээр 13 шинэ маршрут ашиглалтад орсноор Хятадын хурдны төмөр замын урт нийт 35 мянган километрийг давж, дэлхийн хурдны төмөр замын уртын 2/3 хувийг эзэллээ.
Энэ онд Хятад улсын шинээр ашиглалтад орсон хурдны төмөр замын урт 5000 гаруй км болсон юм. Энэ жил урьдчилсан байдлаар 2.31 тэрбум зорчигчийг зорьсон газар нь хүргэсэн нь өнгөрсөн оноос 3.4 дахин өссөн буюу төмөр замаар аялагч гурван хүний хоёр нь хурдны галт тэргээр зорчсон мэдээтэй байна.
2020 оны хаврын их аяллаас өмнө Жэнжөү-Чөнчин чиглэлийн хурдны төмөр замын Жэнжөү-Шянян хэсэг, Чэндү-Гүйян чиглэлийн хурдны төмөр зам, Жэнжөү-Фүян чиглэлийн хурдны төмөр зам, Үхан-Шыянь чиглэлийн хурдны төмөр зам, Рыжао-Ланькао чиглэлийн хурдны төмөр замын Рыжао-Чюфү хэсэг зэрэг шинэ маршрут ар араасаа ашиглалтад орсон нь Хятадын “Найман босоо, найман хэвтээ” хурдны төмөр замын сүлжээ улам нягтарч, бүс нутгийн хөгжлийн ирээдүйд улам тогтвортой суурийг тавьж өгөөд байгаа юм.
