
Шэньжэнь хотын "Иргэний агаар аялал + эгц хөөрөх онгоц" буюу агаарын холболтын зам тээврийн үйлчилгээ 03 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү үйлчилгээг Хятадын “China Southern Airlines” компани болон “HELI-Eastern” компани хамтран ажиллуулж байгаа юм. Зорчигч холбогдох чиглэлийг сонгосноор Шэньжэнь хотын Бао-Ань нисэх онгоцны буудалд буусны дараа тусгай машинаар “HELI-Eastern” компанийн Бао-Ань нисэх онгоцны буудал дахь үйлчилгээний цэгт хүргүүлж, тэндээсээ эгц хөөрөх онгоцоор Шэньжэнь хотын Фү Тянь дүүргийн бизнесийн төв хэсэгт хүрэх болно. Үйлчилгээ нь хамгийн хурдандаа 10 минут л зарцуулдаг аж. Нэмж дурдахад эгц хөөрөх нислэг нь Шэньжэнь хотын дурсгалт барилга байгууламж, үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрдөг учраас зорчигчид агаараас хотын үзэмжийг сонирхох боломжтой байдаг.

