solongonews
”Хос луу судалгаа” тун удахгүй Өмнөд тэнгист эхэлнэ
2019-12-26 20:52
Хятадын “Шүэлүн 2” туйлын судалгааны мөс зүсэгч онгоцныхон болон “Шүэлүн” завины судлаачдын хийсэн саяхны цогц судалгаанаас харахад Хятад улсын 36 дахь удаагийн Өмнөд туйлын судалгаа Өмнөд тэнгист анхны “Хос луу судалгаа”-гаа эхлүүлэх гэж байгаагийн тод илрэл болов.

        Синьхуа агентлагийн “Шүэлүн 2” онгоцны энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Шыпин\ Хятадын “Шүэлүн 2” туйлын судалгааны мөс зүсэгч онгоцныхон болон “Шүэлүн” завьны судлаачдын хийсэн саяхны цогц судалгаанаас харахад Хятад улсын 36 дахь удаагийн Өмнөд туйлын судалгаа Өмнөд тэнгист анхны “Хос луу судалгаа”-гаа эхлүүлэх гэж байгаагийн тод илрэл болов.

        Хятадын 36 дахь удаагийн өмнөд туйлын судалгааны багийн ахлагч Шя Лиминь:

- Энэ удаагийн Сансрын нисэгчийн далай, Амундсэн далайн бүсэд хийсэн далайн орчны судалгаа нь Өмнөд туйлын цаг уурын өөрчлөлт, далайн экологийн асуудлууд дээр төвлөрч дэлхийн цаг уурын өөрчлөлт дэх өмнөд туйлын үүрэг нөлөөг гүнзгий судалж, Хятад улс дахь Өмнөд туйлын байгаль орчны судалгааны түвшинг дээшлүүлж, Өмнөд туйлын талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлэхэд оршино гэж хэлэв.

Тодруулбал, “Шүэлүн 2” болон “Шүэлүн” завиас гадна, Хятадын 36 дахь удаагийн өмнөд туйлын судалгааны ажлын чухал хэсэг нь Жүншань станц, Чанчэн станц, Тайшан станц, Энкосберг арал дээр баригдаж байгаа шинэ станц юм. Одоогийн байдлаар Энкосберг арал дээр шинэ станц барих ажилд оролцсон гишүүд “Шүэлүн” завиар зорьсон газар руугаа явж байгаа ба бусад гурван станцын судалгааны ажил бүрэн эхэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл