solongonews
БНХАУ-ын дэд дарга Ван Чишань айлчлалаа эхлүүллээ
2019-07-10 20:08
БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань 07-р сарын 10-нд Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, Монгол Улсад хийх айлчлал эхлүүллээ.

       Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар 07-р сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс түүнийг ёслол төгөлдөр угтан авсан юм.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл