Бээжин хотноо 2019 оны 08-р сарын 21-нд Бээжингийн интернэтийн аюулгүй байдлын чуулган нээгдлээ. 30 гаруй улс орон, бүс нутгийн аюулгүйн салбарын 400 гаруй мэргэжилтэн дэлхийн интернэтийн эрсдэлтэй тэмцэх тактикт анхаарлаа хандуулж, интернэтийн аюулгүй байдлын тэргүүний технологийг судлан хэлэлцэв.
5G-ийн эрин үе хүрч ирэхийн хэрээр жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг хот, ухаалаг үйлдвэрүүд улам түгээмэл болж байгаатай зэрэгцэн интернэтийн эрсдэл ч нэмэгдсээр байгаа юм.
Мөн тухайн өдөр Хятадын ШУА-ийн академич Жао Гүөпин, Хятадын Инженерийн академийн академич Хэ Дэчуань зэрэг арван академич, хурлын хүндэт дарга, Хятадын Цахим мэдээллийн аж үйлдвэрийн ХХК-ийн ерөнхий захирал Рүй Шяо-Ү нар чуулганыг эхлүүлэхээ мэдэгдэв.
Ойрын гурван өдөр тус чуулганаар олон улсын дээд хэмжээний гурван уулзалт, аюулгүй байдлын салбарын дээд хэмжээний 40 форум, аюулгүй байдлын салбар дахь бие даасан шилдэг 9 брэндийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн 6000 м2 талбай бүхий мэргэжлийн үзэсгэлэнгийн бүсэнд интернэтийн аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн хөгжил, шинэ технологи, интернэтийн орон зайн засаглал зэрэг агуулгыг хамарч байна.
