solongonews
Дэлхийн халуун бүсийн анхны өндөр хурдны төмөр зам
2016-04-29 11:27
80 минутын хугацаанд Хайкөүгийн хойд хэсгээс Сан Я өмнө хэсэгт хүрэх бөгөөд ойролцоогоор 300 км/цагийн хурдтай аялдаг.

Хятадын Хайнань арлын өвөрмөц хэлбэр бүхий өндөр хурдны төмөр зам нь дэлхийн анхны халуун бүс дэх өндөр хурдны төмөр зам болно. Өнгөрсөн жилээс эхлээд хүнд хэцүү цаг агаарын нөхцөл байдалд ч ямар ч саадгүйгээр хэвийн ажилласаар байсан.

Халуун бүсийн арлын өндөр халуун, их чийг зэрэг нөхцөл байдалд энэхүү 653 километрийн урттай төмөр замыг тавихад орчин үеийн дэвшилтэд техник технологи, материал болон шинэ аргыг ашигласан аж.

“Далайн хар шуургыг давж гарах хамгийн дэвшилтэт ялзарч муудахаас сэргийлэх эд анги, мөн цахилгаан, мөндрөөс сэргийлэх өвөрмөц хийц болон 8 баллын газар хөдлөлтийг тэсэж гарах зэрэг техникийг багтаасан гэж Гуанжөүгийн Төмөр замын компанийн орлогч захирал Мэн Вэйхуа мэдэгдсэн байна. Мөн тэрээр хэлэхдээ, далайн шуургын үеэр бид 10 километр бүрт цаг агаар мэдээлэх цэг гаргаж, салхины урсгал, хүчийг тогтоон, дахин хурдыг хязгаарлах арга хэмжээг авдаг гэжээ.

80 минутын хугацаанд Хайкөүгийн хойд хэсгээс Сан Я өмнө хэсэгт хүрэх бөгөөд ойролцоогоор 300 км/цагийн хурдтай аялдаг. Тойрог өндөр хурдны төмөр зам нь хөндлөн гулдаар солбицох төмөр зам болон гарамтай холбогдсоноор Хайнань арлын олон улсын аялал жуулчлалын баазын нийтийн тээврийн зам харилцааны дэд бүтцэд маш их нөлөөг үзүүлсэн байна.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл