Тус шоунд Азийн топ модел Болормаагийн “Монгол модел” агентлагийн шилдэг загвар өмсөгчид бөгөөд Монгол Улсаас уригдсан нэр хүндтэй хорин модел, мөн Хөххотоос арван шилдэг загвар өмсөгчид оролцсон юм. Үндэсний хэв маяг шингэсэн өдөр тутмын хувцас, дизайнерын онцлог бүхий гар ажиллагаагаар хийгдсэн дахин давтагдашгүй 80 гаруй бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ.


Монгол хүний ур ухаанаар бүтсэн брэндийг дэлхийд таниулах зорилгоор Өвөр Монголчууддаа Азийн тэргүүн загвар зохион бүтээгч, МУСТА Д.Отгонжаргалын бүтээлүүдийг хүргэж, мөн Cabi Boutique дэлгүүрийн нээлт болгон цоо шинэ бүтээгдэхүүнээ ийнхүү танилцуулав. Энэхүү загварын шоуг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна





















