solongonews
Хятад, АНУ-ын “Зуун өдрийн төлөвлөгөө” анхан шатны амжилтад хүрэв
2017-06-23 09:46
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Сүнь Живэнь 22-ны өдөр мэдэгдсэнээр, Хятад, АНУ-ын эдийн засгийн талаарх хамтын ажиллагааны “Зуун өдрийн төлөвлөгөө” нь 10 төрөл зүйлд анхны амжилт олов гэж мэдээлсэн байна.

        Тухайн өдрийн хэвлэл мэдээллийн бага хурал дээр Сүнь Живэний танилцуулснаар, “Зуун өдрийн төлөвлөгөө”-ний тал дээр олсон 10 төрлийн амжилт нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, санхүү зэрэг маш олон цар хүрээг хамарч буй бөгөөд одоогоор бүх төрлийн ажлын хэрэгжилт маш урагштай байна гэж хэллээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдааны талаар Хятадын тал 7 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө АНУ-ын үхрийн махыг Хятад улсад оруулахаар амлалт өгсөн бөгөөд АНУ-ын талаас Хятадын чанасан шувууны төрлийн махыг 7 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө АНУ-д оруулах амлалт өгсөн байна. Үүний тухай хоёр талын хяналт, хорио цээрийн нэгдсэн дүрэм тогтоол гаргалөө.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл