1. Эгэмний яс хамгийн чухал
Эмэгтэй хүнийг эгэмний яг чимдэг гэдэг үг байдаг. Та хүзүүгээ гарган , эгэмний ясаа тод харуулбал илүү залуу харагддаг гэдгийг мэдэх үү? Хэт энгэр задгай биш гоёмсог хувцаснууд чамайг сайхан харагдуулна шүү.

2. Будагтай уруул
Эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг 3 сек дотор бүх биеийг нь харж чаддаг гэнэ шүү. Харин тод өнгийн , тэр дундаа улаан өнгийн уруултай эмэгтэйг 2сек илүү хардаг гэнэ шүү. Эрчүүдийн харцыг өөртөө татахыг хүсвэл тод өнгөөр уруулаа будаарай.

3. Өөртөө анхаарал тавихгүй байдал
Өөртөө арчаатай эмэгтэй хамгийн сайхан харагддаг. Ганган брендийн хувцасгүй ч байгаа хэдэн хувцасаа цэвэрхэн өмсдөг охидууд хамгийн гоёмсог нь. өөртөө байгаа бүхнээ зохицуулаад хэрэглэж чаддаг бол үргэлж сайхан харагдана шүү.
4. Хэт богино юбка , плат
Хэт богино хувцас хэзээ ч таныг сайхан харагдуулдаггүй гэнэ шүү. Ийм хувцастай эмэгтэйг эрчүүд сайхнаар биш хамгийн түрүүнд муугаар боддог гэнэ. Сайхан хөлөө бусдад гайхуулахыг хүсвэл дундаж урттай юбка , плат өмсөөрэй.

5. Өдөр бүр шинэ жилд орох хэрэггүй
Хэт будмал төрхөнд эрчүүд дургүй байдаг гэнэ шүү. Энгийн мөртлөө даруухан будалт тэдэнд таалагддаг байх нь. жинхэнэ хайртай залуу чинь чамайг буддаггүй байсан ч хайрлах болно.
6. Хуурамч төрх
Эрчүүдийн хамгийн дургүй зүйлсийн нэг бол хуурамч төрх. Эрчүүд гэлтгүй хүн бүр үзэн яддаг байх. Тэдэнд таалагдах гэж худлаа инээн маяглах огт хэрэггүй. Чи өөрийхөөрөө байхдаа хамгийн үзэсгэлэнтэй нь.
7. Инээмсэглэл
Эрчүүд сайхан инээмсэглэлд тун дуртай. Угаасаа эрчүүдийн зүрх сэтгэлийг гижигддэг зүйл бол хүүхнүүдийн ялдамхан инээмсэглэл байдаг. Тэгээд ч инээмсэглэл гэдэг эмэгтэй хүнийг чимдэг. Бүсгүй хүн царайлаг биш байлаа ч сэтгэл татам сайхан инээмсэглэдэг байхад л эрчүүд тан руу хуйлрах болно.

8. Харц
Эрчүүд хамгийн түрүүнд хүүхнүүдийн нүд рүү хардаг. Ихэмсэг харц, хүйтэн хөндий дүр төрхтэй эмэгтэйгээс эрчүүд бараг зугтаадаг гэхэд болно.

9. Алхаа
Алхаа эмэгтэй хүнийг чимдэг төдийгүй гоо сайхныг илэрхийлэх нэг хүчин зүйл болдог. Хүүхнүүдийн, бөгсөө хаялсан сэвэлзсэн хөнгөн алхааг эрчүүд таалдаг аж. Хэт хурц үнэртэй сүрчиг түрхсэн эмэгтэйчүүлд эрчүүд дургүй. Харин эмэгтэй хүний төрөлхийн ялдамхан үнэр л тэдэнд таалагддаг. Хэрэв үнэртэн, сүрчиг түрхэх бол аль болох зөөлөн тансаг үнэртэйг сонгоорой.
10. Арьс
Эрчүүдэд эмэгтэй хүний цэвэрхэн царай ихэд таалагддаг. Царайлаг байхын тулд нүүрний арьсаа байнга арчилж байх хэрэгтэй. Сайхан нүд, хөмсөгтэй хирнээ батгатай нүүртэй бол эрчүүд таныг таална гэдэг эргэлзээтэй.

