
Цар тахлаас сэргийлэх Хятадын Төрийн зөвлөлийн нэгдсэн ажлын механизмын 20-нд хуралдуулсан хэвлэлийн бага хурал дээр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны Халдварт өвчний хяналтын газрын байцаагч Ван Бинь хэлэхдээ, Одоогоор Хятадын хэмжээнд давхацсан тоогоор 15 сая хүнийг вакцинжуулаад байна гэжээ.
Тэгвэл мөн өдөр Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн бас ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний багийн тухай мэдээлэл өгсөн байна. Тэрээр “ДЭМБ-ын олон улсын мэргэжилтний ажлын хэсэг 01-р сарын 14-нд Үханьд хүрч, одоо тусгаарлалтад байгаа. Энэ хугацаандаа олон удаа видео хурал хийж, ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Хоёр тал 2020 оны 07-р сарын тохиролцооны дагуу вирусний эх үүсвэрийг хайх ажлыг алхам дараатай явгадуулж байна” гэжээ.
