Түүнчлэн Оросын рублийн ханш бага байгаагаас шалтгаалж Оросоос зүсмэл материал импортлох орон зай өргөжсөн байна.

2016 онд Хятад, Оросын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй боомт болох Хэйхэ боомтоор 5310 куб метр бүхий зүсмэл материал импортолсон нь 2015 оныхоос 454.85 хувиар нэмэгдсэн гэж Хармөрөн мужийн Гаалийн хяналт шалгалт, хорио цээрийн товчооноос энэ сарын 22-ны өдөр мэдэгдлээ.
Хармөрөн мужийн Гаалийн хяналт шалгалт, хорио цээрийн товчооны нийтэлсэн мэдээнд 2016 онд Хэйхэ боомтоор 5309.95 куб метр бүхий зүсмэл материал импортолж, бүтээгдэхүүний үнэ нь 369.2 мянган ам.долларт хүрсэн нь 2015 оныхоос тус тус 454.85, 367.34 хувиар өссөнийг тэмдэглэжээ.
Үүнээс гадна, Оросын Гаалийн татварын бодлого зүсмэл материалын экспортыг дэмжиж, түүнчлэн түүхий модон материал экспортлоход торгуулийн чанартай гаалийн татвар ноогдуулж байгаа нь зүсмэл материалыг Хятад улсад экспортоор гаргахад түлхэц болсон байна.
