solongonews
Хятадад зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлууд бүртгэгджээ
2020-03-25 11:33
Хятадад зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлууд бүртгэгджээ.

Эх газрын Хятадад 24-ний өдөр "COVID-19" дотоодод халдварварласан тохиолдол бүртгэгдсэнгүй гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ. 

Уг байгууллагын мэдээлснээр эх газрын Хятадад 24-ний өдөр “COVID-19” халдварын 47 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байжээ. Тэдгээр тохиолдлын 19 нь Шанхайд бүртгэгдсэн бол Бээжин, Гуандунд тус тус таван тохиолдол бүртгэгджээ. 

Эх газрын Хятадад мягмар гарагийн оройны байдлаар 81218 хүн халдвар авч, 3281 хүн нас барж, 73650 хүн эдгэрсэн бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 474-т хүрчээ. Мөн тухайн өдөрт 491 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол биеийн байдал хүнд хүний тоо 174-өөр буурч, 1399 болсон байна. 

24-ний өдрийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 386, Макаод 26, Тайваньд 216 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд хоёр хүн нас баржээ. Мөн Хонконгт 102, Макаод 10, Тайваньд 29 хүн эдгэрсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл