solongonews
Улаанмөчрийн шилдэг тоглолтын тусгай үдэшлэг
2017-09-02 17:33
 Арван дөрөв дэх удаагийн Хятад улс -Өвөр Монголын тал нутгийн соёлын найрын нэгэн чухал хэсэг болох Өвөр Монгол орны хэмжээний Улаанмөчрүүдийн шилдэг тоглолтын тусгай үдэшлэг 08 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 1-ны үдэш Хөххотын Улаантеатрт боллоо.  

         1967 онд байгуулагдсан Улаанмөчир чуулга өдгөө Өвөр Монголын Үндэстний соёл урлагийн нэгэн тод нэрийн хуудас төдийгүй Хятад улсын утга урлагийн нэгэн онцгой тэмдэг болсон юм. Жаран хавар, намрын туршид үндэстний соёлын онцлог бүхий урлагийн охь содон бүтээлүүдээ малчид, тариачдад хүргэж, оюуны шим тэжээл хүртээсээр ирлээ. Улаанмөчирийн уран бүтээлчдийн ур чадвар улам сайжирч, тоглолт нь өргөн цар хүрээтэй, бэлтгэл сайтай бөгөөд үндсэн шат, хөдөө орон нутгуудад урлаг соёлоор үйлчлэх соёлын чадварлаг чуулга юм. Улмаар ӨМӨЗО-ны үндсэн шатны соёлын хөгжлийг хөтлөн олон нийттэй ойр дотно харилцаж, ХКН-ын утга урлагийн чиглэл ба үндэстний бодлогыг бодитоор хэрэгжүүлж, мал аж ахуй, газар тариалангийн орны соёл, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг дэмжихэд гарамгай хувь нэмрээ оруулсаар ирсэн байна.  

    Энэ удаагийн үдэшлэг  Улаанмөчирийн долоо дахь удаагийн найрын шилдэг тоглолт болон “Нэгд мэргэшиж олонд цагаарсан” нэртэй уралдаанд шалгарсан шилдэг 15 тоглолтоос бүрдсэн юм. Үүнд, Баарин баруун хошуу, Сөнид баруун хошуу, Эзнээ хошуу зэрэг газар орны Улаанмөчир чуулгын 100 гаруй уран бүтээлчид оролцлоо.   

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл