solongonews
Чинь Ган, Зимбабвегийн ГХ-ны сайдтай хэлэлцээ хийлээ
2023-05-30 15:45
Чинь Ган, Зимбабвегийн ГХ-ны сайдтай хэлэлцээ хийлээ

   Өчигдөр буюу 05-р сарын 29-нд Хятадын Гадаад харилцааны сайд Чинь Ган Зимбабвегийн Гадаад харилцааны сайд Шавартай Бээжинд хэлэлцээ хийв. Чинь Ган:

- Хятад, Зимбабвегийн уламжлалт найрамдал хад чулуу мэт бат бөх байсаар ирсэн юм. Хятад улс Зимбабвегийн талтай хамтдаа чармайж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон  нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, талуудын язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан тууштай дэмжиж, Хятад Зимбабвегийн харилцааг ахиулан шинэ хөгжилд хүргэхэд бэлэн байна гэж хэллээ.

Шавар:

- Зимбабве улс нэг Хятадын бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлж, Хятад улстай олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, Зимбабве Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулан шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж хэлэв.    

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл