Хятадын Төмөр замын бүтээн байгуулалтын төслийн группээс хариуцан барьж байгаа Хятад-Лаосын төмөр замын Надуй өртөөний үндсэн бүтцийг энэ сарын 16-нд амжилттай дуусгав.
Хятад-Лаосын төмөр замын Надуй өртөө нь Лаосын хойд хэсэгт байрлах зорчигч ба ачаа түгээх чухал төв болно. Станцын барилгын үндсэн хэсгийг нэг давхарт байрлуулсан бөгөөд дотогшоо том танхим, хүлээлгийн танхим, хоёр талдаа тийзний танхим, үйлдвэрлэлийн алба, амрах, мэдээллийн тоног төхөөрөмжийн өрөө байрладаг байна.

Хятад-Лаосын төмөр зам бол Хятадын "Бүс ба зам" санаачилга болон Лаос улсын "далайд гарцгүй орныг газраар холболдох улс болгох" бодлогын хамтарсан төсөл юм. Тус төмөр зам нь Лаос-Хятадын хилийн боомтоос Лаосын нийслэл Вьентьян хүртэл нийт урт нь 400 гаруй км юм.
Хятад-Лаосын төмөр замыг Хятадын техникийн стандарт, менежментийн стандартыг ашиглан барьж, цагт 160 км хурдтай болгохоор төлөвлөж байна. Энэ бол цахилгаанжуулсан зорчигч ба ачааны холимог төмөр зам юм. Уг төсөл 2016 оны 12-р сард эхэлсэн бөгөөд 2021 оны 12-р барилгын ажил дуусч ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
