Улаанхад хотын Намын хорооны Ухуулах хэлтэс, Улаанхад хотын Соёл, мэдээ мэдээлэл, радио кино телевизийн товчооноос санаачлан зохион байгуулсан “Улаанмөчирийн сэтгэлийн дуулал” Улаанхад хотын үндэстний дуу бүжгийн чуулгын яриан жүжиг 12-р сарын 09, 10-ны өдрүүдэд Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн Дуу хөгжмийн танхимд тоглогдлоо.


Яриан жүжиг “Улаанмөчирийн сэтгэлийн дуулал”-ыг 2016 оны сүүлээр эхэлж, 2018 онд бүтээж дуусгасан байна . 09-р сарын 13-ны өдөр Улаанхад хотод анхны тоглолтоо амжилттай тогложээ. Тус жүжиг нь цаг хугацаа, орон зайг солбицуулах аргаар хэдэн үеийн Улаанмөчирийн гишүүдийн ард иргэдэд үйлчилж, хүнд бэрхшээлээс эмээлгүй зүтгэдэг зоригийг харуулж, Өлзий, Баатар, Сүнь Фүшань зэрэг дүрээр зан чанарыг амьдаар бүтээж, Жөү Энлай, Улаанхүү зэрэг ахмад хувьсгалчдын Улаанмөчирийн хөгжилд үзүүлсэн хувь нэмрийг урлагийн нүдээр илэрхийлсэн байна.

Тус жүжиг нь ӨМӨЗО-ы намын хороогийн ухуулах хэлтсийн чухал жүжиг, ӨМӨЗО-ы соёл ба жуулчлалын тинхимийн “2018 оны бүх орны тайсны урлагийн шилдэг жүжиг”-ээр үнэлэгдэв.


“Тус яриат жүжиг бодит үлгэрээр сэдэвлэж, цаг хугацаа ба орон зайг солбицуулах аргаар ахмад улаанмөчрийн дарга Өлзий ба омбол Баатрын хоорондох ‘урлаг’-ийн тухай үзэлтийн маргалдаанаас шижимлэн, Өлзий омболоо дагуулж улаанмөчрийн замаар дахиж явхаар дамжин улаанмөчрийн гишүүдийн ард иргэдийн дунд гүнзгийрч, ард иргэдийн төлөө үйлчлэх зориг санааг амьдлагаар харуулсан байна”.

