solongonews
Их булангийн бүс “хурд”-аар гайхамшгийг бүтээлээ
2021-04-25 16:37
Их булангийн бүс “хурд”-аар гайхамшгийг бүтээлээ

   Өглөө эрт барилгын талбайн шуугианд "Дахиад жаахан зүүн тийшээ яв, за, тэгээд л боллоо!" гэхчилэн чанга дуугаар ярилцах нь тод сонсогдоно. Ийнхүү шинэ өдрийн бүтээн байгуулалт эхэллээ.

Энэ бол Сычуань мужийн залуу Лю Түн. Гуанжөү хотын метроны 11-р шугам дахь Чыша хэсэгт барилгын хэмжилт, инженерийн хяналтыг хариуцаж байна. 11-р шугам бол түүний Хятадын төмөр замын хоёр дахь товчоонд хүрсний дараа барилгын ажилд оролцсон анхны метроны шугам юм. Лю Түнийг дөнгөж 24 настай гэж битгий чамлаарай, тэр бол ажил дээрээ маш туршлагатай хүн. Цэг байрлуулах, тоног хэрэгслээ тохируулах, оновчтой хэмжилт хийх гээд бүгдийг нь сайхан хийдэг.

Тэдний ажил бол зөвхөн барилгын талбайн "зураг авах". Чухамдаа энэ нь инженерийн барилгын зайлшгүй хэсэг юм. "Лю Түн өглөө бүр хэмжилтийн төхөөрөмжөө барьж, урьдчилан хэмжилт хийж, утас татахаар барилгын талбай дээр хүрдэг байна. Тэрээр ажлаасаа буухаасаа өмнө дахин холбогдох цэгт хүрч, өгөгдлийг бичдэг байна. “Ажилчид өнөөдөр хаана ухаж, маргааш яаж хийх вэ гэх зэргээр инженерийн барилгын ажлын удирдан чиглүүлэгч бид үгүй бол барилгын ажилд нүдээ аниад ажиллахтай адил юм.

"11-р шугам бол Гуанжөү метроны анхны хот тойрсон шугам юм. Төлөөлөгчийн өнгө нь нил ягаан өнгөтэй. Лю Түн шиг Ван Жышян бас "ягаан мөрөөдөл"-тэй. Тухайлбал, төсөл аль болох хурдан дуусаж, зам шугамын хөдөлгөөнийг нээх тухай юм.

11-р шугамын төслийн хэлтсийн менежерийн хувьд Ван Жышян одоо ч гэсэн урд эгнээнд гүйх дуртай. Хуучин барилгуудыг нураах, материалыг дагалдан явж хүргэх, буулгах газруудтай харилцах зэргээр өдөр бүр ачааны машиныг дагаж, эртлэн босч, оройтож гэртээ харьдаг.

 "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил, Гуандүн мужийн засгийн газрын ажлын тайланд тодорхой дурдахдаа:
- “Зам дагуух их булангийн бүс"-ийг бий болгох ажлыг түргэсгэх хэрэгтэй гэсэн байна.

11-р шугамын барилгын ажил ид өрнөж байхад Гуанжөү хотын метроны олон шугамыг төлөвлөх тендерийг ээлж дараалан зарлалаа. Ван Жышян:  
- Станц бүр өдөр шөнө, амралт гэж ялгалгүй илүү цагаар нэмж ажиллаж байна, бид хоцорч чадахгүй гэж хэллээ.

Барилгачдын хөлс өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй хурдтай хөгжлийг авчирч байна. 02-р сарын сүүлчийн байдлаар 11-р шугамын барилгын ажлын 51 хувь нь дууссан. 7 өртөөний барилга дуусч, 22 өртөөний барилга явагдаж, 5 өртөө хоёр шугамаар холбогдож, 13 өртөөний хэсгийн барилгын ажлыг ид хийж гүйцэтгэж байна.

- Би өдөр бүр гэртээ харихдаа метронд унтдаг. Ийнхүү ажил ихтэй зүдэрч байсан ч би аз жаргалтай, сэтгэл хангалуун байгаагаа мэдэрдэг. Би бол Гуанжөү метроны барилгачин, ашиг хүртэгч юм гэж Ван Жышян хэллээ.

 Ван Жышянгийн ажилладаг Чиша хэсэг, 8-р шугамын Мөдеша метроны буудлаас ердөө 500 метрийн зайд байдаг. Өдөр бүр ажлаасаа буугаад 7 минут алхаж  метронд сууж, Шаюань өртөөнөөс Гуанфө шугамаар зорчиж Күйчилү өртөө хүрдэг. Дараа нь автобусанд сууж Фөшань Нанжуанд хүрдэг. Энэ бол түүний аз жаргалтай эцсийн өртөө юм, түүнийг амттай оройн хоол, дулаахан бяцхан гэр хүлээж байдаг.

 Гурван жилийн өмнө Ван Жышян анх удаа найз охиныхоо гэрт очив. Машинаар бараг 2 цаг явсан нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Тэр үед бас нэлээд гайгүй байсан, хэрэв баасан гарагийн орой оргил үе тохиолдвол бүр илүү түгжрэл ихтэй болдог. Гэрлэсний дараа Гуанфөгийн метро ашиглалтад орж, түүнийг болон хадам эцэг эхийнхээ гэрийн хоорондох зайг нэг дор товчилсон байна.

Гуанжөү хотын ихэнх метроны нэгэн адил 11-р шугамын нөхцөл, газар доорх байгууламжийн инженерийн хяналтын хүчин зүйлүүд нь маш төвөгтэй байдаг. Тэдгээрийн дотор 107 барилгуудын хажуугаар нь буюу доогуур нь нэвтэрч, өртөө хоорондын нүхэн зам болон барилгуудын суурьтай 57 хэсэгт мөргөлдөж байна. Мөн үүний зэрэгцээ төмөр замыг 9 удаа дайран өнгөрч, том гүүрийг 12 удаа доогуур нь өнгөрч, Жүжян мөрнийг гурван удаа гаталж, одоо байгаа метроны шугамыг 8 удаа дамжин өнгөрч байдаг. Төслийн хэрэгжилт нь маш их эрсдэлтэй, хэцүү бөгөөд зөвхөн техникийн өндөр ур чадвар шаардахаар барахгүй, аюулгүй байдлыг батлах ёстой. Байнга инээмсэглэл тодруулж явдаг Лю Түн инженерийн хяналт шалгалт хийх үед ноцтой царайлж маш хянамгай ажилладаг. Тэрээр:
- Байршлыг шилжүүлэх, суурьшуулах зэрэг ийм өгөгдлийн өчүүхэн зөрөө ч гэсэн аюулгүй байдлын томоохон осол аваар гарч болзошгүй юм. Бид хайхрамжгүй байж зүрхлэхгүй гэж хэллээ.

Олон зам шугам барих тендерийн ажил тасралтгүй явагдах ташрамд, Гуанжөүгаас хөдлөх Булангийн бүсийн метроны босоо болон хэвтээ анхан шатны том хэв маяг бүрэлдэн тогтжээ. 24 жилийн өмнө Гуанжөү метроны 1-р шугамын баруун хэсэгт байрлах Шилангаас зүүн тийш Хуанша хүрэх чиглэлийн эхний хэсгийг нээж, замын хөдөлгөөнд оролцуулав. Энэ нь зөвхөн 5.4 км байсан юм; Өнөө үед Гуанжөү хотын метро 500 гаруй км ажиллаж, хотын метроны сүлжээ өргөжин тэлсээр байна. Мөн "Зам дээрх их булангийн бүс"-ийг бий болгож, үйлчилгээний радиус Гуанжөү хотоос Гуандун-Хонконг-Макао Их булангийн бүсийн хотуудын бөөгнөрөл рүү өргөжив.

 Ямаат хот буюу Гуанжөү хот 03-р сарын эцсээр аажмаар дулаарч байна. Лю Түн сэтгүүлчдэд хандан:
- Барилгын хугацаа хэнийг ч хүлээхгүй. Инженерийн суурингийн ах дүүс хичээн ажиллаж байна. 2022 он гэхэд барилгын ажлыг дуусгахыг батлах ёстой! Анх энд ирэхэд төдийлэн хүн явж харагддаггүй байсан, харин одоо энд мянга мянган гэрэл асч, олон хүний хөл хөдөлгөөнтэй болж хөгжсөн юм. Энэ бол манай инженерийн барилгачдын хамгийн том урам зориг гэсэн байна.

 Шэньжүн нэвтрэх зам  нь Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн төмөр зам, хурдны замыг холбосон тээврийн сүлжээний гол холбоос юм. Энэ нь барилгын ажил дууссаны дараа Жүжян мөрний хоёр эргийг холбосон зам тээврийн гол шугам болно.

Жуншань хотын хажуу талын Шэньжэнь-Жуншань нэвтрэх замын барилгын талбайд ажилчид барилгын ажлыг эрчимжүүлж байна
Гэрэл зургийг: ЖИН ЧЭНЬ

Зохиогч: Нийтлэлийг РЭНЬ ЧЭНЧИ, ЧЭНЬ ЮАНЬЖӨҮ, ЖИНЬ ЧЭН
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл