75-тай эмээ шалгалтад бэлдлээ
2020-04-24 10:53
75-тай эмээ шалгалтад бэлдлээ.

75 настай Ли Чижюнь гуай Чэн Дү төмөр замын товчооноос тэтгэвэрт гарчээ. Ахлах сургуульд суралцаж байхдаа хүнд өвчтэй болж их сургуульд шалгуулж чадаагүй байна. Багаасаа сурах дуртай Ли Чижюнь мөрөөдлөө биелүүлэхийг бодсоор 2015 онд хүүхдүүдийнхээ дэмжлэгээр Хятад хэл уран зохиолын мэргэжлээр бие даан суралцах шалгалтад оролцсон байна. Бие даан суралцах ангид 12 төрлийн шалгалт авна. Эмээ 9 төрлийг шалгуулж дуусаад одоо 3 төлийн шалгалтад бэлдэж байгаа нь энэ аж. Тэрээр “Хүнд амь нас эрхэм байдаг ч суралцах илүү эрхэм. Хэрэв энэ онд шалгуулж тэнцэхгүй бол ирэх жил дахин бэлдэнэ” гэж байлаа.




Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
