БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11:40 цагт амжилттай хөөргөсөн байна.

"Жи Линь-1" хиймэл дагуулыг хатуу түлштэй "Куай Жөү-1А" /KZ-1A/ зөөгч пуужингийн тусламжтайгаар орон нутгийн цагаар 11 цаг 40 минутад БНХАУ-ын баруун хойд нутагт орших Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас хөөргөсөн байна.

KZ-1A зөөгч пуужингийн хувьд 2017 оноос хойш дөрөв дэх удаа хиймэл дагуул хөөргөж байгаа юм. Энэхүү зөөгч пуужин нь хөнгөн ангилалд багтдаг бөгөөд ихэвчлэн жижиг хиймэл дагуулыг доод тойрог замд оруулах зориулалттай.
Тус хиймэл дагуулыг "Байгалийн нөөцийг олж тогтоох, хүрээлэн буй орчныг хамгаалахад болон газар тариалан, ойн аж ахуй эрхлэхэд зориулсан мэдээлэл" цуглуулах зорилгоор хөөргөсөн байна.
