
НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгдэгч талуудын 15-р хурлын хоёрдугаар шатны хэлэлцүүлэг 12-р сарын 07-ны өдөр Канадын Монреаль хотод эхэлжээ. Талууд нийтлэг ойлголтоо нэгтгэн, "2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын конвенц"-ыг баталж, дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах шинэ хуудсыг бичиглэхийг Хятад улс талуудад шаарджээ.
НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгдэгч талуудын 15-р хурлын дарга, Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүйчю нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Хятад улс дээд түвшний улс төрийн хүсэл зорилт, удирдлагын эрч хүчнээр Юннань мужийн Куньмин хотноо болсон анхан шатны хэлэлцүүлгийг бүрэн амжилтад хүргэн, хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт бат бэх улс төрийн үндэс суурийг тавьсан юм” гэв.
Уг хэлэлцүүлгээр хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд илүү анхаарч, нийтлэг ойлголтоо нэгтгэн, "2020 оноос хойших дэлхийн биологийн олон янз байдлын конвенц"-г батлахад улс төрийн түлхэц үзүүлэхийг хүсэн найджээ.
