Олимпийн наадмын зурагт хуудасны үзэсгэлэн Шанхай хотод боллоо
2016-07-22 17:11
Олимпийн наадмын анхны зурагт хуудсыг дэлгэжээ.
Олимпийн соёлыг хөгжүүлэн уламжлахаар зорилго болгож, Олимпийн наадмын зурагт хуудасны үзэсгэлэн болон “Олимпийн цагираг” хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэнг 7 дугаар сарын 21-ны өдөр Шанхай хотод зохион байгууллаа.
Уг үзэсгэлэнд 1896-2014 оны хооронд зохион байгуулагдсан зун, өвлийн улирлын Олимпийн наадмын нийт 50 зурагт хуудас болон хүүхдүүдийн бүтээсэн Олимпийн гол сэдэвт уран зургийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна. Энэ нь Олимпийн наадмын зурагт хуудаснуудыг анх удаа Хятад улсад дэлгэн үзүүлж байгаа явдал болно.

Олимпийн наадмын анхны зурагт хуудас

Бээжингийн Олимпийн наадмын зурагт хуудас

Хүүхдүүд үзэсгэлэн сонирхож байна
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
