solongonews
A4 цааснаас нимгэн шилийг та харж байсан уу?
2018-05-10 11:12
Шил хаа сайгүй байдаг бөгөөд бид өдөр бүр олж хардаг гэхэд болно.

Гэсэн хэдий ч та зузаанаараа зөвхөн 0.12 мм шил харж байсан уу? А4 цаасны зузаан нь 0.095 мм байдаг бөгөөд энэхүү шил нь цааснаас бага зэрэг л зузаан гэж ойлгож болно. Хамгийн гайхалтай нь энэ нимгэн шил тун хатуу бөх бат байдаг аж. Уг шил нь туршилтын явцад суудлын авто машинаар 150 км/цагийн хурдаар хана уруу мөргөхтэй ижилхэн хүчийг даван туулж бүрэн бүтнээрээ үлдсэн байна.

Энэ шилийг Хятадын барилгын материалын групп үйлдвэрлэжээ. Тус шилийг энэ оны 04 дүгээр сард бүтээсэн бөгөөд өнөөдрийг болтол хөвмөл хийцтэй бөөнөөр үйлдвэрлэдэг хамгийн нимгэн шил болсон аж. Тухайн шил нь цахим мэдээллийн бүтээгдэхүүний дэлгэцийн салбарын үндсэн материал болох бөгөөд гар утас, компьютер, телевиз зэргийн дэлгэцийг хийхэд хамгийн чухал материал болох аж. Дэлхийн бусад улс орнууд ч дэлгэц хийх шилийг хэрхэн нимгэн, хөнгөн, хямд хийх талаар олон жил судалсаар ирсэн болно.

Харин энэ удаагийн Хятадын технологийн дэвшил болон инновацид суурилан нимгэн шилний олон улсын зах зээлийн үнэ 2/3 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч нимгэн шилийг үйлдвэрлэсэн газрын судлаачид 0.12 мм шилээ 0.1 мм болгохоор үргэлжлүүлэн шаргуу ажиллаж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл