solongonews
Шюнь Аньд төслийн орон сууцны бүтээн байгуулалт хийгдэж байна
2021-03-18 11:51
Шюнь Аньд төслийн орон сууцны бүтээн байгуулалт хийгдэж байна.

Хятадын Хэбэй мужийн Шюнь Анийг шинэ дагуул хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. 03-р сарын 16-ны өдрийн байдлаар орон сууцны төслийн хүрээний 833 байшингийн барилгын ажлыг дуусгаад байгаа ба хорооллын ойжуулалт, зүлэгжүүлэлтийн ажлыг эхлүүлжээ. Мөн байрнуудын гадаад дотоод засал чимэглэлийн ажил ч эхэлжээ. 

Хятад улс нийслэл Бээжин хотынхоо ачааллыг бууруулах зорилгоор Хэбэй мужийн Шюнь Анийг шинэ дагуул хот болгон хөгжүүлэх шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сард гаргаснаас хойш их бүтээн байгуулалтын ажил явагдсаар байгаа юм. Шюнь Ань нь Бээжин, Тяньжин, Баодин хотын дунд байрлах ба Бээжингийн Дашин нисэх буудлаас 55 километрийн зайтай аж. Зам харилцааны дэд бүтэц нь тухайн орон нутгийн эдийн засгийн судас гэгддэг. Шюнь Ань өртөөг 2018 оны 12-р сарын 01-нээс барилга эхлүүлсэн ба 2020 оны 04-р сарын 30-нд гол цогцыг нь байгуулж дуусчээ. 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН СҮЛЖЭЭ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл