
Тэмцээн роботын хөлбөмбөг, үйлдвэрлэлийн робот, аврагч робот, гэр бүлийн болон залуучуудад зориулсан робот гэсэн таван томоохон төрлөөр долоо хоногийн хугацаатай зохион байгуулагдах юм. Харин өчигдөр болсон роботын хөлбөмбөгийн төрөлд Хятадын Жэжян их сургуулийн баг түрүүлж, тус төрөлдөө аварга гэдгээ дахин батлав. Ингэснээр Жэжян их сургуулийнхан дөрөв дэх удаа роботын хөлбөмбөгийн тэмцээний төрөлд түрүүлж байгаа нь энэ аж. Жэжян их сургуулийн багийн гишүүн Хуан Жэюань:
- Манай багийн бүх л робот гишүүдийн маань өөрсдийн бүтээл гэж хэлсэн юм. Тус баг 20 хүрэхгүй гишүүнтэй бөгөөд компьютер, механик инженерчлэл, автоматжуулалт зэрэг олон төрлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн. Түүнчлэн Бээжингийн мэдээллийн шинжлэх ухааны их сургууль болон Чинхуа их сургуулийн багууд ч мөн тэмцээнүүдэд амжилттай оролцсон гэнэ.
Роботын дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 200 гаруй багийн 2000 гаруй тамирчин оролцож байна. Анх энэ тэмцээнийг хиймэл оюун ухаан, роботын салбарын судалгаа шинжилгээ, хэрэглээг дэмжих зорилгоор 1997 оноос зохион байгуулж эхэлсэн байна.
