solongonews
Хятад болон Африкийн орнууд ядуурлыг буруулах сэдвээр хуралдлаа
2021-10-08 11:42
Хятад болон Африкийн орнууд ядуурлыг буруулах сэдвээр хуралдлаа.

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 48-р чуулганы хугацаанд Хятадаас НҮБ-ын Женев дахь төлөөлөгчдийн газар Африкийн 50 гаруй орнуудаас Женевт суугаа төлөөлөгчидтэй ядуурлыг бууруулах нь хүний эрхийг хамгаалж бэхжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ гэх сэдвээр видео хурал саяхан зохион байгууллаа. Олон орноос Женевт суугаа төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн сэтгүүлчид хуралд оролцов.

Хятадаас НҮБ-ын Женев дахь төлөөлөгчийн газрын төлөөлөг Чэнь Шю хэлэхдээ, Хятад улс ядуурлыг бууруулах талаар бүрэн ялалт байгуулж, ядуурлын асуудлыг түүхт чанартай зохицуулж, дэлхийн ядуурлыг буруулах үйлс болон дэлхийн хүний эрхийн үйлст асар их хувь нэмэр оруулсан юм. Хятадын тал Африкийн орнуудтай хамтаар энэ санаачилгыг түлхэн ахиулж, хөгжлийн болон ядуурлыг бууруулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны үр өгөөжийг хоёр орны ард түмэнд хүртээхэд бэлэн байна гэжээ.

Африкийн байгууллагын зохицуулагч, Камерунаас Женевт суугаа төлөөлөгч хэлэхдээ "Ядуурал нь хүнийг эрхийг ноцтой нөлөөлж байдаг бөгөөд ядуурлыг арилгах нь 2030 оны тогтвортой хөгжлийн тэргүүн зорилт юм. Ядуурлыг бууруулах нь Хятад Африкийн хамтын ажиллагааны чухал салбар юм. Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлээр Африкт харамгүй дэмжлэг тусламж үзүүлсэнд Африкийн тал талархаж байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл