solongonews
Хятад, Оросыг холбосон анхны мөрөн дамнасан төмөр замын гүүр нэвтрэв
2021-08-17 16:10
Хятад, Оросыг холбосон анхны мөрөн дамнасан төмөр замын гүүр нэвтрэв

 

      08 дугаар сарын 17-ны 09:58 цагт Түнжянгийн Хятад-Оросын чиглэлийн Хармөрний төмөр замын гүүрний барилгын талбайд Хятад, Оросын стандарт төмөр замын холболтын хэсэг дэх хамгийн сүүлчийн төмөр замын бэхэлгээг суурилуулснаар Хятад, Оросыг холбосон анхны мөрөн дамнасан төмөр замын гүүр - Түнжянгийн Хятад-Оросын чиглэлийн Хармөрний төмөр замын гүүрний төмөр зам тавих дуусав. Тус гүүрийг бүрэн ашиглалтад оруулах суурийг тавьсан. Шинээр баригдсан Түнжянгийн Хятад-Оросын чиглэлийн Хармөрний төмөр замын гүүр нь Хятадын Хармөрөн мужийн Түнжян хот, ОХУ-ын Нингское хотын хооронд байрладаг. Гүүрний нийт урт нь 7194 метр, Хятадын хил дэх урт 1886 метр, ОХУ-д 329 метр үргэлжлэх ба 100 км цагийн хурдтай, жилийн 21 сая тонн ачааны даацтай. Гүүрний төсөл 2014 оны 02 дугаар сард эхэлж, Хятадын талын үндсэн хэсгийг 2018 оны 10 дугаар сард дуусгасан. 2019 оны 07 дугаар сард Хятадын тал статистик хүлээн авах, динамикаар хүлээн зөвшөөрөх, урьдчилсан хүлээн авах болон аюулгүй байдлын үнэлгээ зэрэг бүх хүлээн авах процедурыг хийж дуусгасан юм.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл