solongonews
Алтан шаргал тариан талбай, агуу хүмүүсийн яруу алдар
2021-10-26 08:50
Алтан шаргал тариан талбай, агуу хүмүүсийн яруу алдар

Одоо ид ургац хураалтын үе өрнөж байна. Жил бүрийн ургац хураах ажилд бүх амьдралаа зориулдаг хэсэг хүмүүс байдаг.

Тэд хоол хүнсний асуудлыг шийдэх, Дао Хэшан тутарга бүтээх мөрөөдлөө газар дээр бичсэн. Тэд ядуурлаас ангижирч, хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд "урт аян"-д насаараа зүтгэсэн. Тэд өөрийн хайртай эх нутагтаа хөлсөө урсгаж, хөлийнхөө мөрийг сийлж, нэгэн насаа зориулсан юм.

Юань Лүнпин, Шэнь Жилань, Хуан Вэньшию нар бол “Бүгд Найрамдах Хятад Ард улсын медаль"-ийн эзэд, гавьяат зүтгэлтнүүд. Хангалттай хоол хүнс, хувцас хунар, ард түмний сайн сайхны төлөөх байнгын тэмцэгчдийн төлөөлөл юм.

     Нэг мөхлөг будаа, тал дүүрэн тариа

Гурван жилийн хүнд хэцүү хугацаанд улс орон даяар хүнсний хомсдол, хүнсний бүтээгдэхүүний хямралтай тулгарсан юм.

- Идэх хоолгүй бол би юу ч хийж чадахгүй, тиймээс усан тутаргын судалгаа хийх санаа төрсөн гэж ярьдаг "Бүгд Найрамдах Хятад Ард улсын медаль"-ийн эзэн Юань Лүнпин усан тутаргатай нэг насаараа амьдралаа холбожээ. 

Эрийлзжүүлсэн усан тутарга бойжуулахаас эхлээд Юань Лүнпин “Усан тутаргын хомсдол байгальд байдаг" гэж дэлхий нийтэд анх удаа тунхагласан хүртэл; 3000 гаруй эрлийз хослолын хангалтгүй туршилтаас эхлээд гуравдугаар үеийн эрлийзжүүлсэн усан тутарга амжилт олсон хүртэл тэр маш олон хүнд бэрхшээлтэй тулгарч байв. 

Энэхүү аялал нь хэцүү байсан бөгөөд Юань Лүнпин ч маш олон саад бэрхшээлийг туулсан. Даруй эргэлзээ, бүтэлгүйтэл, уналт нь түүний хувьд ердийн зүйл байсан бол үл ойлголцол, эсэргүүцэл, гүтгэлэг нь сүүдэр шиг л хамт явж байсан. 

Гэсэн хэдий ч тэрээр тариалангийн газарт хэдэн арван жилийн турш  "нялх үр" асран, бороотой цаг агаарт илүү их хүч хөдөлмөр гаргаж тэднийгээ хамгаалдаг. Уйгагүй хүчин чармайлт, бүтэлгүйтлийн дараа эцэст нь тэрээр амжилтанд хүрсэн.

2019 оны 10-р сарын 22-ны өдөр гуравдугаар үеийн эрлийзжүүлсэн усан тутаргыг Хунань мужид зохион байгуулан олон нийтэд нийтлэн анхны туршилтын дараа ажиглалт, үнэлгээ хийжээ. Юань Лүнпин мү (нэг га =15 мү) бүрийн ургацыг 1200 килограммд хүргэж шинэ амжилт тогтоосон байна. 

Хэдийгээр туршилт шалгалтын үр дүнд ургац нь нэг мү тутамд 1046.3 кг байсан ч тэрээр өөртөө итгэлтэйгээр:

- Гуравдугаар үеийн эрлийзжүүлсэн усан тутарга нь асар их боломж, хүчтэй давуу талтай. Хэрэв илүү сайн тариалах техниктэй хамтран ажиллах юм бол 1200 кг нь ямар ч асуудалгүй юм гэж хэллээ. Юань Лүнпин: 

- Ирээдүйд надад хөгшрөх цаг хэзээ ч байхгүй, цаг хугацаа намайг хүлээдэггүй юм шиг санагддаг гэж хэлсэн юм.

Тухайн үед бараг ерэн настай байсан Юань Лүнпин өглөө боссоны дараа хийдэг хамгийн эхний зүйл бол нүүрээ угаах, шүдээ угаах, өглөөний цайгаа уух биш, харин тариалангийн газар руугаа явах. 2019 оны 09-р сарын 17-нд "Бүгд Найрамдах Хятад Ард улсын медаль"-ийн эзнээр шагнагдсан тэр өдөр Юань Лүнпин тариалангийн талбайд эрлийз усан тутаргын ургалтыг шалгаж байв. Жил гаруйн дараа тэрээр хүнд өвчтэй байсан ч усан тутаргын ургацдаа санаа зовсоор байв.

- Би Дүнтин нуурын бор шувуу, би бас Номхон далайн цахлай болно гэж ярьдаг тэр бол мөрөөдлийнхөө төлөө нэг насаараа зүтгэж ирсэн хүн.

 Ургац хураалтын үед хаа сайгүй алтан шаргал өнгөөр хучигджээ. Эрлийз усан тутарга хөгжүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн, мөрөөдөлдөө хөтлөгдсөн Юань Лүнпингийн нэг мөхлөг будаа тал дүүрэн алтан шаргал өнгөөр бүрхсэн нь үзэсгэлэнтэй харагдана. 

Ажил хөдөлмөр, олон түмнээсээ салж чадахгүй

 Шаньши мужийн Пиншүнь шяний Шигөү тосгонд нэгэн өвгөн жилийн турш тарьсан эрдэнэшишээ хамгийн өндөр, хамгийн бат бөх байлгадаг. Тийнхүү нямбай, шаргуу ажилласаар 90 нас хүрлээ. 

 Тэр бол "Бүгд Найрамдах Хятад Ард улсын медаль"-ийн эзнээр энгэрээ мялаалгасан Шэнь Жилан. 

- Газар тариалан эрхлэнэ гэдэг хүн байхтай адил юм, хүмүүс газар нутгаа додомдож, газар нутаг нь хүнийг тэтгэнэ гэж ярьдаг. Тэрээр насан туршдаа ажил хийх дуртай, хөдөлмөрч түмний төлөө зүтгэдэг. 

- Уул нь чулуун уул, гуу ганга нь чулуун гуу ганга, хөрс шороо ч үгүй, үүнд ямар ч хүн  санаа зовохгүй байж үл чадна. 1950-иад оны Шигөү тосгон арван жилийн есөн жилд нь ган гачигтай байв. "Уулан дээрх модыг тогтоож чадахгүй бол гуу ганганд буй хөрс шороо ч тогтож чадахгүй. Залуухан байсан Шэнь Жилань Шигөү тосгоны орчмын уул, нуруунд мод тарих гэж оролдсон. Маш хэцүү байсан гэж дурсана. 

Шэн Жилан "Нэг мод амьдарч чадвал нэг хэсэг хөрсийг тогтоож чадна" гэсэн хатуужил дор Шигөү тосгоны хэдэн үеийн хүмүүстэй хамт хэдэн арван жилийн турш эргэн тойрны тачир толгодын сүүдэртэй налууд мод тарив. Түүний ачаар тачир толгод ногоон өнгөөр хучигдсан төдийгүй, гүйлс, тоор жимс, форситиа, чацаргана зэрэг элбэг ургаж, тариаланчдыг баяжих замд хөдлөв. Тэгсэн ч шаргуу хөдөлмөрлөдөг Шэнь Жилань зүгээр суугаагүй, харин тосгоны иргэдийг дагуулан суралцаж бизнес эхлэн, тосгоны эдийн засгийн тулгуурыг бий болгов.  

Шэнь Жилань хэдэн арван жилийн турш бэрхшээл, өөрчлөлтөөс хэзээ ч айж байгаагүй бөгөөд цаг үетэйгээ үргэлж хөл нийлүүлэн алхаж, хайртай нутаг орноо илүү сайхан харагдуулна гэж бодож явдаг. БХАТИХ-ын анхдугаар чуулганаас XIII чуулган хүртэлх түүний гаргасан санал, хүсэлт нь хөдөө орон нутаг, тариаланчдад үргэлж чиглэсэн байдаг - “Тосгон бүр хатууруулсан замтай цэвэр устай байх”-аас эхлээд “Хатууруулсан замыг барихад тариалангийн газрыг эзэлж болохгүй” хүртэл, "Хөдөөгийн шинэ хоршоо эмнэлгийн тусламж"-аас "Хөдөө орон нутгийн боловсролын чанарыг сайжруулах" хүртэл.

- Би бол тариачны төлөөлөгч. Зөвхөн тариачдын дунд амьдарч байж тариачдын зовлонг илүү сайн ойлгож чадна гэж тэмдэглэсэн түүний хөдөө орон нутгаас ирсэн санал дурдлагууд үргэлж тариачдын төлөө байдаг. 

Сэтгэлийн “урт аян”

09-р сард Гуанши мужийн Лэеэ шяний Шиньхуа суурингийн Байни тосгонд тариалангийн тутарга боловсорч, тосгоны хүмүүс хаа сайгүй завгүй ажиллана. Энэ бол "Долоодугаар сарын 01-ний медаль"-ийн эзэн Хуан Вэньшиюгийн амьд байхдаа “тулалдаж” байсан газар юм. 2018 оны 03-р сард 30 нас хүрээгүй Хуан Вэньшию энэ ядуу тосгонд тосгоны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ирж ажиллав.

Түүнийг тосгонд анх ирэхэд тус тосгоны хэцүү байдлууд түүний бодож байснаас илүү их байсан. Тус тосгоны 472 өрхийн 195 өрх нь амьдрал ядуу буурай, 11 тосгон тархай бутархай байрлаж, хэд хэдэн тосгон нь тосгоны зөвлөлөөс 10 гаруй километрийн зайд оршдог. Залуухан оюутан түүнтэй тосгоны зарим иргэд олон үг ярихгүй.

Гэхдээ эдгээрийн аль нь ч Хуан ВэньШиюугийн "урт аян"-аа эхлүүлэхэд саад болоогүй юм. Тэрээр ажлын арга барилаа хурдан тохируулж, амьдрал ядуу буурай өрхүүдээр зочлохдоо шууд асуулт асуухгүй харин хашааг нь шүүрдэх,           Camellia oleifera Abel /油茶/ тарих, амтат жүрж түүж өгөх гээд ажлуудад нь тусалж байхдаа иргэдтэй ярилцдаг байлаа. 

Тэрээр тосгонд хоёр сар байсныхаа дараа тосгоны амьдрал ядуу буурай 195 өрхөөр орж, Байни тосгоны "Хүмүүсийн нөхцөл байдлын газрын зураг"-ийг зурж, дээр нь ядуу өрхүүдийн гэр бүлийн мэдээллийг тэмдэглэжээ.

Өдрийн цагаар айлуудаар зочилж, шөнийн цагаар ядуурлаас ангижрах арга хэмжээг судалж, ажлын төлөвлөгөө боловсруулсаар... 2019 оны 03-р сарын 26-ны өдөр гэхэд Хуан Вэньшию тус тосгонд бүтэн нэг жил ажилласан байна. Энэ нэг жилийн туршид машин нь 25 мянга орчим км явжээ. Тэр өдөр вичатаараа "Миний сэтгэлийн урт аян" гэж бичсэн юм. 

  “Миний нутгийн аялгуу сайжирсан, би энэ нутгийн аялгаар амьдрал ядуу буурай өрхүүдтэй харилцаж чаддаг болсон." "Өдөр бүр би их ядардаг, гэхдээ маш их баяртай байна" гэх мэтчилэн энэ залуу охин ядуурлыг бууруулах өдрийн тэмдэглэлдээ ажил бүхнээ нарийн нямбай тэмдэглэдэг.

Хуан Вэньшию тус тосгонд байх хугацаандаа тосгоны иргэдийг амтат жүрж зэрэг /Camellia oleifera Abel/油茶/ тусгай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөтөлжээ. Одоогоор Байни тосгоны ядуурлаас ангижирсан хөдөөгийн өнгө төрх өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Тосгоныг холбосон хатуу хучилттай зам нэвтэрсэн бөгөөд тосгоны олон иргэд байшинд амьдарч байна. Байбү тосгонд буй Австралийн хавч үржүүлгийн бааз нь хэдэн арван мянган сам хорхойн авгалдай тэжээж байгаа бөгөөд ойролцоох 20 мү/нэг га =15 мү/ талбай  /Passiflora edulis Sims 百香果/  сүвэр жимс нь жимсэлж эхэлсэн байв. 

Энэ жилийн 06-р сарын 29-нд Хуан Вэньшию "07-р сарын 01-ний медаль"-ийн эзнээр сонгогдсон 29 ялагчийн дунд насаар хамгийн залуу нэгэн. Түүний эгч Хуан Айжуань түүний медалийн тэмдгийг тэмтрээд: 

- Хуан Вэншию бол ядуурлаас ангижрах дайны талбарт золиос гаргасан 1800 гаруй баатруудын ердөө нэг нь юм. Эх орондоо хамгийн их хэрэгтэй үед тэд гэрэл, дулааныг нэмэрлэсэн гэж хэллээ. 

Хуан Вэншию нь уулан газраас гарч ирсэн амьдрал ядуу буурай оюутны хувьд итгэл найдварыг маш их эрхэмлэдэг. Оюутан ахуйдаа намд элсэх өргөдөлдөө: "Утга учиртай амьдрах хэрэгтэй, амьдарч байгаагийн үнэ цэнийг ойлгож, ганц өөрийнхөө төлөө амьдрах биш, харин өөрийн хүч чадлаа ашиглан улс орон, үндэстэн, нийгэмд хувь нэмрээ оруулах ёстой” гэж бичсэн байдаг. 

Өнөөдөр Байни тосгоны маш олон залуус хөдөө нутаг руугаа буцаж хөдөө орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж байна. Хуан ВэньШиюгийн ядуурлаас ангижруулсан үйл явдал нь олон олон залуучуудын дуурайл болж олон хүний сэтгэлд хоногшин үлдэх болно. 

Зохиогч: Нийтлэл: ХУАНЯАО, ЖӨҮМЯНЬ, ШЮЙШҮН, ШЮЙ ХАЙТАО
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл