solongonews
Ажилтангүй банк ажиллаж эхэллээ
2018-04-19 10:30
Хятадын Бүтээн байгуулалтын банк энэ сарын 12-нд анх удаа Шанхай хотноо ажилтангүй, автоматаар ажилладаг салбараа нээгээд байна.

   Робот үүдний танхимд зочдыг угтаж, дугаар олгох бөгөөд ердийн банкны 90 хувийн буюу бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийх, бараг бүх үйлчилгээг авах боломжтой гэнэ.

Хэрэглэгч анх удаа үйлчлүүлэхдээ утасны дугаар, банкны картаа холбож, царайгаа таниулах бөгөөд дараа нь банкны картаа авчрах шаардлагагүй. Царайгаа “уншуулаад” л бэлэн мөнгө авах аж.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл