solongonews
Эрдэнэ шишийг хэрхэн хэрэглэх вэ?
2022-07-29 16:32
Эрдэнэ шишийн хэрэглээний талаар тантай хуваалцъя.

Өдөр тутамд эрдэнэ шишийн хэрэглээ маш их байдаг. Тэгвэл бид халуун эрдэнэ шиш идэхдээ гараа түлэх тохиолдол бий. Ийм байдалд орохгүйн тулд эрдэнэ шишийн хоёр талд савх хатгавал гараа түлэхгүй идэх боломжтой.

Эрдэнэ шиш нь Хятад улсын олон газар ургадаг хүнсний чухал ургамал юм. Эрдэнэ шиш нь хүний ​​эрүүл мэндэд тустай бүхэл үр тарианы төрөл бөгөөд эрдэнэ шишийг тогтмол идэх нь өтгөн хаталтыг арилгаж, холестерины хэмжээг бууруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Мөн олон улсын хорт хавдрын хүрээлэнгээс хорт хавдрын эсрэг хүнсний жагсаалтад эрдэнэ шишийг оруулсан байдаг. Гол шалтгаан нь эрдэнэ шишийн үр хөврөл байдаг тул энэхүү жагсаалтад багтжээ. Эрдэнэ шиш нь олон төрлийн амин хүчил, витамин, эрдэс бодисоор баялаг байдаг. Мөн антиоксидант маш ихээр агуулдаг.

Эрдэнэ шишийн баялаг ургамлын эслэг нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, цусан дахь липидийн хэмжээг үр дүнтэй бууруулдаг.

Эрдэнэ шишийг байнга хэрэглэх нь одоо байгаа хүнсний эслэгийн дутагдал, микроэлементийн дутагдлыг нөхөхөд тустай. Эрдэнэ шишийг чанаж идэх нь хамгийн сайн арга юм. Идэхдээ маш сайн зажлах нь хоол боловсруулалтад тустай.

Эрдэнэ шиш нь хүний биед ашигтай элементийг нөхдөг тул байнга хэрэглэхийг зөвлөж байна.

Найруулагч: Б.Сурнаа
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл