solongonews
Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзав
2021-02-13 20:19
Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа.

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай 02-р сарын 04-нд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Хятад, Монголын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн Монголын талын дарга С.Амарсайхан уулзаж талуудын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

        Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд шинэ үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэв. Тэрээр мөн Хятад, Монгол хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлтэй бөгөөд сүүлийн жилүүдэд талуудын харилцаа амжилттай хөгжиж салбар бүрийн хамтын ажиллагаа арвин үр дүнтэй байна. Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш хоёр улс нягт хамтарч цар тахалтай тэмцэн хоёр улсын өндөр түвшний харилцаа, хоёр улсын ард түмний нөхөрлөл улам бэхэжлээ. Хятад улс хоёр улсын өндөр дээд түвшний харилцаанд түлхэц өгч, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэн, салбар бүрийн харилцааг өргөжүүлж, хоёр улсын харилцааны хөгжилд шинэ түлхэц өгөхөөр Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэллээ.

        Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан:

- Монгол, Хятад хоёр улс хаяа нийлэн оршдог найрсаг хөршүүд. Хятадын тал Монголын талыг цар тахалтай тэмцэхийг дэмжиж олонтаа буцалтгүй тусламж үзүүлсэнд Монголын тал талархалтай байна. Монгол Улсын шинэ Засгийн газар Хятад улстай найрсаг харилцаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгнө. Миний бие хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хоёр комиссын Монголын талын даргын хувьд талуудын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлж, хоёр улсын харилцаанд шинэ амжилт гаргахад түлхэц өгөхөөр Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлэв. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл