solongonews
Ой шугуйг хамгаалах ”Нүд”
2017-08-08 00:17
Ойд гал түймрийн аюулаас сэргийлэх нь хамгаас чухал.

   Хэбэй мужийн Сайхандаваа ойн талбайд одоо хэт ягаан туяаны  радараар галыг илрүүлэх, видео бичлэгийн камерын систем зэрэг шинжлэх ухаан, технологийн аргыг ашигласан боловч нүдээрээ ажиглах нь маш чухал юм. Гал  түймрийг ажиглагчийг ой шугуйг хамгаалах “Нүд” хэмээн нэрлэдэг. Ой шугуйн гүнд  олон жил уйтгар ганцаардлыг тэвчин, үе үеийн хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн ой  шугуйг сахих нь тэдний цорын ганц хүсэл мөрөөдөл юм.


46 настай Лю Жюнь бол Сайхандавааны төрийн өмчит ойн гал түймрээс  аврах ажиглагч юм. Дуу цөөтэй намхан бор залуу эргэн тойрны хэдэн арван километр  ойн талбайгаа ярихаараа дуу шуу орно. Тэр газар усны нэрийг  андахгүй. 

2006 онд тухайн үед ой хамгаалагч байсан Лю  Жүнь, үйл ажиллагааны бүсийн ажилтан байсан түүний гэргий Чи Шу-Янь нар ойн  хамгийн өндөрлөгт байгаа түймэр ажиглах цамхагт шилжин ирж ажиллажээ. Лю Жүний  хувьд тэрээр энд дахин ирсэн юм. Учир нь түүний аав, ээж өмнө нь яг энд ажилладаг  байжээ.

- Намайг 5  нас хүртэл аав, ээж энд байсан гэж ээж надад ярьсан. Тэр үед майхан саравчинд  байрладаг байсан гэнэлээ. Замгүй, хаана очсон ч явган явна. Эргэн тойронд ой мод  ч байхгүй, салхи ихтэй, чулууны ширхэг хийсэн хацар хорсгодог байсан. Намайг энд  төрж өссөн гэж ээж ярьсан. Намайг арай том болоход аавын ажил ойн талбай руу  шилсэн гэнэлээ гэж ярьлаа.

Өдгөө эхнэр нөхөр Лю, Жүнь хоёр ойн  түймрээс сэргийлэх цамхагт ажиллаад 11 жил болжээ. Нэг жилийн бараг 6 сар нь гал  түймрээс сэргийлэх үе байдаг. Тэд өдрөөр 15 минут тутамд мэдүүлэг өгнө. Гал  түймрээс сэргийлэх чухал үед шөнөдөө ч цаг тутамд нэг удаа мэдүүлэг өгөх ёстой.  Ажил нь хэдийгээр нэгэн хэвийн, бас нэлээд бачим тулгам боловч эхнэр, нөхөр хоёр  маш сайн хамтран ажиллаж иржээ. Гэргий Чи Шу-Янь ажлынхаа тухай ингэж ярьж  байна.
Түймрээс урьдчилан сэргийлэх үеэр тэр байнга орой  жижүүрлэдэг. Их орой унтдаг. Хоёулаа ээлжээр жижүүрлэсээр үүр цайлгадаг. Би гарч  ойн талбайгаа харвал тэр хоолоо хийж идээд намайг орлон ойн талбайгаа үргэлжлүүлэн  харна. Бид хоёул ингэж л ээлжилж ажиллаж ирсэн гэж ярьсан юм.

Эхнэр, нөхөр Лю, Жюнь нар сүүлийн  удаа энэ оны 6-р сард ойн талбайгаас шянь дахь гэртээ харьсан банйа. Тэр үед хүү  Лю Зиган нь хуримаа хийж байлаа. Хүүгийнхээ тухай ярихад Лю Жюнь, Чи Шу-Янь хоёр  их харамсдаг. Ойн талбайн ажилчид хүүгээ бага сургуульд байх үеэр шяньд орхиод  явсан. Хүнд хэцүү хөдөлмөрийн улмаас дөчин хэд хүрч яваа нөхөр, эхнэр хоёр дэндүү  овор суужээ. Хэдий ийм ч тэд ажил амьдралдаа маш сэтгэл өндөр байдаг. Тэдний  хамгийн гол хүсэл бол тэтгэвэрт гарсан хойно ойг нь сахиж суух залгамжлагчтай  болох явдал гэнэ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл