solongonews
Хятадын гадаад худалдааны импорт, экспорт 5 сар дараалан өсч байна
2020-11-09 11:25
Хятадын гадаад худалдааны импорт, экспорт 5 сар дараалан өсч байна


Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар Хятадын гадаад худалдаа үргэлжлэн өсч, импорт, экспортын барааны нийт үнэ 25.95 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 хувиар өссөн байна. Эдгээрийн дотор экспорт 14.33 их наяд юань болж, 2.4 хувь өссөн, импорт 11.62 их наяд юань болж 0.5 хувь буурсан, худалдааны ашиг 2.71 их наяд юань болж, 16.9 хувиар өссөн байна.

Аравдугаар сард Хятадын гадаад худалдааны импорт, экспорт 2.84 их наяд юань болж, 4.6 хувиар өссөн байна. Эдгээрийн дотор экспорт 1.62 их наяд юань болж, 7.6 хувиар өссөн бол импорт 1.22 их наяд юань болж 0.9 хувиар өсч, худалдааны ашиг 401.75 тэрбум юань болж, 34.9 хувиар өссөн байна.
Гаалийн ерөнхий газрыг хариуцсан холбогдох ажилтны танилцуулахаар 06 дугаар сараас хойш Хятадын гадаад худалдааны импорт, экспорт таван сар дараалан эерэг өсөлтөд хүрч, экспортын олон улсын зах зээлийн эзлэх хувь мөн нэмэгдэж, гадаад худалдааны хөгжил тогтвортой байна гэжээ.
Эхний 10 сарын хугацаанд АСЕАН, ЕХ, АНУ, Япон, БНСУ-ын худалдааны эхний таван түнш Хятад руу импортлох, экспортлох хэмжээ өссөн байна. АСЕАН бол Хятадын хамгийн том худалдааны түнш юм.Хятад ба АСЕАН-ы хоорондох худалдааны нийт хэмжээ 3.79 их наяд юань болж, 7 хувиар өссөн байна. ЕХ нь Хятадын худалдааны хоёр дахь том түнш бөгөөд ЕХ-той хийсэн худалдааны нийт үнэ 3.62 их наяд юань бөгөөд 3.5 хувиар өссөн байна. АНУ бол манай худалдааны гурав дахь том түнш юм. Хятад, Америкийн худалдааны нийт үнэлгээ 3.2 их наяд юань болж, 3.9 хувиар өссөн байна.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспорт нэмэгдэж, тэдний эзлэх хувь өссөн байна. Эхний 10 сард хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспорт 12 их наяд юань болж, 10.5 хувиар өсч, манай гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 46.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 пунктээр өссөн байна.

Механик, цахилгаан бараа, нэхмэл, хуванцар бүтээгдэхүүний экспорт өсч, хувцас, гутал, ачаа тээшний экспорт буурсан байна. Эхний 10 сард Хятад улс 8.45 их наяд юанийн механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт хийсэн нь 3.8 хувиар өссөн байна. Мөн хугацаанд, маск зэрэг нэхмэл бүтээгдэхүүний экспорт 908.41 тэрбум юань болж, 34.8 хувиар өссөн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл