solongonews
Хүүхдээ зөв хүмүүжүүлэх тухай
2019-07-14 20:40
Хүүхдээ зөв хүмүүжүүлэх тухай

   Хүн бүхэн хүүхдээ сайн хүн болоосой л гэж хүсдэг. Тэгвэл сайн хүн болоход томчууд бид л хамгийн сайн үлгэр дууриал үзүүлж байх ёстой билээ. Хүүхдээ сайн хүн болгохын тулд та дараах зарчмыг баримтлахад болох юм.

1. Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь туслах хэрэгтэй. Ингэхийн тулд та кино үзсэн ч, хамтдаа зугаалсан ч ямар сэтгэгдэл төрсөн бэ? Ямар санагдав зэргийг байнга асууж ярилцаж байгаарай.
2. Хүүхдээ магтан сайшааж байгаарай. Үргэлж магтахыг хичээ. Буруу зүйл хийлээ гэж бодоход дараагын удаа алдаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй гэдгийг тайлбарлаарай.
3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд дэм болж байх хэрэгтэй юм шүү. Өөртөө итгэлтэй байх, сэтгэл өөдрөг байх тал дээр эцэг эх та л хамгийн сайн зөвлөгч нь болох ёстой.
4. Хүүхдээ бие даалгаж сургах хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйл хийхдээ хүүхдээ бага гэж бүү урдуур нь ор. Насанд нь тохирсон ажил хийлгэж бие даах чадвар дээр анхаараарай.
5. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт байвал л жаргалтай байдаг юм шүү. Хамтдаа тоглож, хамтдаа бүтээж, хамтдаа элсэн дээр байшин барьсан ч болно.
6. Хүүхдээ бие махбодын шийтгэлгүй хүмүүжүүлцгээе. Шийтгэлийг загнаж, зодох гэхээсээ илүү арай өөрөөр өгөхийг хичээгээрэй.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.hiub.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл