06-р сарын 18-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Бээжинд “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний цахим хурлыг даргалав.
Ван И хэлэхдээ, COVID-19-ийн халдвар дэлхий нийтийг бүх талын цохилтод учруулсан бөгөөд хүн төрөлхтөнд урьд өмнө байгаагүй өрсөлдөөн сорилт болж байна. Халдварыг ялж, хямралыг даван туулахад эрхбиш харилцан туслалцаж, эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах ёстой. Хятад улс энэ удаагийн цахим хурлыг зохион байгуулахаар дамжин, хүндрэл бэрхшээлтэй энэ үед хамтын ажиллагааны түншүүдтэйгээ эв нэгтэй хамтын ажиллагааны дуу хоолойг уламжлан, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах итгэл зоригоо чангалан, халдварыг даван туулах итгэлээ дайчлах зорилготой юм гэжээ.
