solongonews
Хайраар амилсан савардан
2016-06-27 23:53
Өвөр Монголын Тал нутгийн соёлын найрын хүрээнд зохиогдож буй соёл урлагийн арга хэмжээний нэг болох “Хайраар амилсан савардан” дуулалт жүжгийн тоглолт энэ үдэш буюу зургаадугаар сарын 27-нд Өвөр Монголын Ардын Их Хурлын танхимд үзэгчдийн хүртээл боллоо.

     Торгууд, Ойрад монголчуудын бие биелгээ бүжгийн нэгэн төрөл болох “савардан” бүжгээ уламжлан өвлүүлж, хойч үедээ залгамжлан үлдээх зорилгоор тус дуулалт жүжгийг бүтээсэн байна. Алшаа нутгийн амьдрал, аж ахуйг дүрсэлсэн өвөрмөц онцлог бүхий энэхүү дуулалт жүжгийг бүтээхэд Алшаа аймгийн Засгийн ордноос дэмжсэн ба Алшаа аймгийн соёлын товчоо, Алшаа аймгийн дуу хөгжмийн чуулга, Улаан мөчир чуулга, мөн Эзнээ хошууны уран бүтээлчид хамтран зохион байгуулж оролцжээ. Түүнчлэн Монгол Улсын болон Өвөр Монголын нэр хүндтэй, чадварлаг уран бүтээлчид, хөгжмийн зохиолчдоос бүрдсэн томоохон уран бүтээлийн баг хамтран ажилласан байна. “Хайраар амилсан савардан” дуулалт жүжиг Алшаа нутгийн ардын дуунуудаас сэдэвлэсэн бөгөөд утга төгөлдөр зохиомж, уран биелгээ, уянгат дуугаар үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж чадлаа.

 

                                            Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД, Т.БУЯНХИШИГ

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл