Мөн Афганистаны гадаад хэргийн сайд Атмар, Пакистаны гадаад хэргийн сайд Куреши нар видео бичлэгийн хэлбэрээр уулзалтад оролцсон байна.
Ван И:
- Өнөөгийн олон улсын болон бүс нутгийн байдалд нарийн төвөгтэй өөрчлөлт гарч байна. Гадаадын цэргүүд Афганистанаас цэргээ хурдтай татаж байгаа нь Афганистаны дотоодын энх тайван, эвлэрэх үйл явцад нөлөөлж, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйл ажиллагаа улам бүр нэмэгдэн, Афганистан болон бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал шинэ сорилттой тулгарч байна. Өнөөгийн нөхцөл байдалд Афганистаны байдлыг Афганистан болон бүс нутгийн улс орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэхийг дэмжихийн тулд манай гурван тал харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна гэж хэллээ.
