solongonews
Хятадын 7 их дээд сургууль QS Азийн их сургуулийн жагсаалтын топ аравт жагсаагдав
2019-11-29 16:59
Хятадын долоон их дээд сургууль QS Азийн их сургуулийн жагсаалтын топ аравт жагсаагдав.

    Их Британий QS дэлхийн боловсролын корпорацаас 11-р сарын 27-ны өдөр 2020 оны Азийн 500 шилдэг их дээд сургуулийн нэрсийн жагсаалтыг нийтлэв. Хятадын долоон их дээд сургууль анх удаа өмнөх арван нэрсэд хамрагдсан байна.

Энэхүү жагсаалтад Сингапур улсын их сургууль, Сингапурын Нанянгийн технологийн их сургууль нэг, хоёрдугаар байранд жагсав. Хонгконгийн их сургууль, Чинхуа их сургууль, Бээжингийн их сургууль, Фүдань их сургууль, Хонконгийн Шинжлэх ухаан технологийн их сургууль 3-8-р байранд орсон байна. Хятадын 65 их сургууль энэ оны Азийн 500 шилдэг их сургуульд хамрагдаж, Азийн орнуудад манлайлж, Энэтхэг (101), Япон (87) болон Өмнөд Солонгос(71) дараалан жагсаагдсан байв.

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл