solongonews
Гадаад харилцааны сайд Ван И Данийн Вант улсын гадаад харилцааны сайдтай уулзав
2017-03-14 15:38
Гадаад харилцааны сайд Ван И Данийн Вант улсын гадаад харилцааны сайдтай уулзлаа.

Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 13-ны өдөр Бээжинд Данийн Вант улсын гадаад харилцааны сайд Андерс Самуэльсентэй уулзжээ.

Тэрээр Ван И Данийн Вант Улс ба Хятад улс эртнээс дипломат харилцаа байгуулсан барууны орны нэг юм. Өнөөгийн байдлаар хоёр орны харилцаа түүхэн хамгийн сайн үедээ ороод байгаа юм. Ирэх онд хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулсан 10 жилийн ой тохиох болно. Хятад улс энэ ойд холбогдуулан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Андерс Самуэльсен хэлэхдээ, Данийн засгийн газар хоёр орны харилцааг чухалчилж, нэг Хятадын бодлогыг дэмжиж, Хятадын бүрэн эрх болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэжээ. 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ХОУД
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл