solongonews
Хятад улс ”Хөдөлмөрийн баяр”-аар 134 сая жуулчид хүлээн авав
2017-05-02 10:35
Хятад улсын аялал жуулчлалын товчооны статистик мэдээллээр, “Хөдөлмөрийн баяр”-ын гурван өдрийн хугацаанд Хятад улс давхардсан тоогоор 134 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4 хувиар нэмэгдсэн байна.

Аялал жуулчлалын ерөнхий орлого 79.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.2 хувиар нэмэгджээ.

2017 оны “Хөдөлмөрийн баяр”-ын хугацаанд Хятадын аялал жуулчлал үзэмжийн газрын аялал жуулчлалын загвараас бүс нутгийн аялал жуулчлалын загвар болж хөгжиж байгаа чиг хандлагатай илэрхий болсон байна. Хөдөө нутгаар аялан жуулчлах, хотын зах дүүргээр аялал жуулчлах,эртний хот болон эртний суурингаар аялан жуулчлах зэрэг бүс нутгийн аялал жуулчлалын загвар нь хүмүүсийн таашаалд маш их хүрэв. Үүнээс гадна, хувийн унаа машинаар аялж байгалийн өнгийг сонирхох хүмүүс ихэнх хувийг нь эзэлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл