solongonews
Ши Жиньпин Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-05-24 22:12
Ши Жиньпин дарга Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 24-ний өдөр Ираны Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Иран хоёр тал эв санаа нэгтэйгээр, цар тахлын эсрэг хүчээ хамтатган тэмцсээр ирсэн бөгөөд ажил хэрэгч хамтын ажиллагаа нь нааштай үр дүнд хүрсэн юм. Хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, томоохон  асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг эрчимжүүлж, олон улсын шударга ёсыг эрс хамгаалсаар ирсэн" гэлээ.

Ши Жиньпин "Энэ он бол Хятад, Иран дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой тохиож байна. Хятад улс хоёр орны харилцааны хөгжлийг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд Ираны талтай хамтдаа Хятад, Иран дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойгоор гараа болгож, олон салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх болно" гэжээ.

Найруулагч: Б.Болор
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл