
Энх-Амгалан:
- Монгол, Хятадын хоорондох стратегийн түншлэлийн өнөөгийн байдал хурдацтай хөгжиж, Тээврийн салбарын хамтын ажиллагаанд шинэ хөгжлийн боломжууд гарч байна. Монгол Улсын Тээвэрлэлтийн хөгжлийн газар нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон холбоотой салбаруудтай хамтарч, хурдны зам төмөр зам гэх зэрэг тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээн дэх практик хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийг хурдасгаж, Монгол Улсын “Хөгжлийн зам” стратеги болон Хятадын “Нэг бүс нэг зам” хэлэлцээрийг холбох ба Чанартай тохиромжтой тээврийн үйлчилгээ үзүүлнэ гэж хэллээ.

Шин Хаймин:
- Энэ жил бол Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр орны харилцаанд том хөгжлийн чухал боломж авчирлаа. Тээвэрлэлтийн салбарын хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Одоогоор хоёр орны тээвэрлэлт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт төслүүд тасралтгүй хэрэгжсээр байна. Энэ нь Хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлийн үндэс суурь болдог. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсын Тээвэрлэлтийн хөгжлийн газар зэрэг холбогдох салбаруудтай хамтран тээвэрлэлтийн хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийг хурдасгаж хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмэр үзүүлнэ гэж хэлсэн байна.
