solongonews
Дэлхийн хамгийн тансаг галт тэргээр зорчих ямар байдаг вэ?
2019-06-08 18:28
Танд ”East Japan Railway” компаний эзэмшдэг дээд зэрэглэлийн аяллын зориулалттай Шики-Шима галт тэргийг танилцуулж байна. Уг галт тэргэнд сууснаар 5 одтой зочид буудалд авч болох үйлчилгээнээс ч илүү тансаг байдлыг мэдрэх гэнэ.

Хоёр жилийн өмнө бүтээгдсэн энэхүү тансаг галт тэргэнд сууж үзэхийг хүн бүхэн хүсэх нь гарцаагүй.

Энэ бол хоолны танхим. Японоор "Шики-Шима" буюу "дөрвөн улирал " нэртэй энэхүү галт тэргийг тансаг зочид буудал гэж андуурмаар.

Тансаг зэрэглэлийн тав тухтай ор бүхий унтлагын өрөө

Цэнгээний газар, саун, түүгээр ч зогсохгүй галт тэрэгний сүүл хэсэгт цонхоор байгалийн сайхныг харж явах зориулалттай өрөө байрладаг.

Уг галт тэргээр зорчих үнэ нэг хүнд хамгийн багадаа 320 мянган иен, ихдээ 1,165,000 иен болдог байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : zaluu.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл